Алдарт Нийгмийн хонгор

Сүхбаатар аймгаас анх түрүүн улс даяар алдаршиж, нэр цууд гарсан хүлэг бол Нийгмийн хонгор морь билээ. Энэ морь нь хурдны өлгий болсон Сүхбаатар аймагт болсон наадмуудад гүйцэгдэлгүй хурдалж, ихэд нэрд гарсан боловч улсын наадамд 1 удаа ирэхдээ санаанд хүрсэн амжилтыг үзүүлээгүй юм. Энэ талаар их олон санал, таавар байдаг нь хурдан морь сонирхогчдын өнөөг хүртэл ярилцдаг сэдвийн нэг. Ингээд та бүхэндээ зориулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зарим мэдээллийг хүргэж байна.

Жар далаад оны заагаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийгмийн хонгор гэдэг морь Монгол даяар алдаршиж байжээ. Нэгдлийн адуун сүргээс уяач Эвээний Дорж анх хонгор даага уяж хурдлуулаад ийм нэр цууд гарчээ. Нийгмийн хонгор нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хуучнаар Сүхбаатар нэгдлийн унаган адуу бөгөөд нэгэн язгууртан хүний нэгдэлд хураалгасан хурдан азарганы удмын адуу юм.Нийгмийн хонгор дааган цагаасаа хойш аймаг сумын наадамд 13 удаа түрүүлж нэг удаа аман хүзүүнд хурдалжээ. 1968 оны намар Хэнтий , Дорнод , Сүхбаатар аймгийн найман сум нийлж хийсэн том наадамд очиж түрүүлж томоохон амжилт гаргасан байна. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн их баяр наадмаар анх удаа улсын наадамд ирж уралдаж 66-д хурдалжээ. Нийгмийн хонгорын унаган нутаг Сүхбаатар аймгийнхан алдарт Нийгмийн хонгорын чихмэлийг музейдээ залж, хөшөөг нь цогцлоож түүнийгээ сүсэглэн бишэрч үлгэр мэт түүхийг нь одоог хүртэл амилуулсаар яваа билээ.

“Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд Нийгмийн хонгорын уралдсан түүх” Нийгмийн хонгор уралдсан наадам болгондоо түрүүлж алдар цуу нь мандаж байх үед нутгийн ард олон Нийгмийн хонгорынхоо тоосыг улсын баяр наадамд өргөх хэрэгтэй гэж Э.Дорж уяачид зөвлөжээ. Энэ ч ёсоор Э.Дорж нөхөр Дугаржавын хамт морьдоо уян нутгаасаа гарч Улаанбаатарыг зорьжээ. Энэ үед хонгор морины тухай хэвлэл, радио их ярьж бичиж байсан төдийгүй аймгийн гэрэл зургийн салбар зургийг нь авч нэлээд сүржин тайлбар хийгээд олон хувилж худалджээ. Энэ бүгдээс болоод ард олны дунд Нийгмийн хонгорын тухай домоглон ярилцах болж элдэв цуурхал нэлээд дэгджээ. Дорж Дугаржав хоёрыг Улаанбаатарт дөхөх тусам тосон очиж үзэх , магтан сайшаах улсын тоо улам л олширчээ. Тэр бүх хүмүүсийн ихэнх нь Нийгмийн хонгорыг бус Дугаржавын хонгор морийг үзээд буцаад байж. Энэ нь Нийгмийн хонгорын багадаа өлөн уралдаж олсон уухиа занг нь хөдөлгөхгүй гэсэн Дорж уяачын санаа байжээ.Улс даяар нэрд гарсан энэ эрдэнэт хүлэг морийг ирсэн газар бүрийн ард олон эрхэмлэн хайрлаж байлаа. Гэтэл морь уяах ямарч мэдлэг дадлаггүй том, бага албан тушаалтай , сайн дурын олон эзэн уяач Доржид өөрсдийн саналыг тулган шаардаж байв. Уяач Дорж их сунгаанд Нийгмийн хонгорыг Богд уулын ам бүхэнд цугласан гурав, дөрвөн зуун морьдтой нийлүүлэхгүй, тал газар цөөн морьдтой уралдаж байсан тул олон морьд газрын бартаанд их давхилд нь л нэг нийлүүлье гэж шийджээ. Гэтэл Нийгмийн хонгороор гайхуулахыг гол болгосон нөгөөх олон эзэн сунгаанд олон морьдтой уралдуулахыг шаардав. Дорж үүнийг зөвшөөрөлгүй Дугаржавын хонгортой хоёулахны нь сунгасан боловч Доржийн шийдвэрт дургүйцсэн нөгөөх олон эзэд цөм өөр өөрсдийн машинд суугаад Нийгмийн хонгортой уралдан хажуугаар нь хашхиралдан давхисаар олон морьдтой уралдахаас илүү бэрхшээлийг уул моринд учруулжээ. Ийнхүү нийгмийн хонгорыг морьдтой биш машинтай сунгачихсан юм. Энэ хатуу уралдаанд нийгмийн хонгор сул чулуу гишгэж зөв урагшаа мижилзэж байсан билээ. Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмын их насны морьд гарах боллоо. Буянт-Ухаад ирсэн наадамчид цөм нэгэн дор цуглан цааш нааш дүүлэн үүлгэрдэх сайхан цагаан хонгор морьтой хүүхдийг даган хошуурах нь хэтрүүлэлгүй хэлэхэд газрын хөрс ийш тийш эргэн хөрвөх шиг болж байлаа.Энэ их дуулианы араар хоёр индрийн хоорондуур арваад морьтон ширүүхэн гарч ирлээ. Араас нь Зим машин дагажээ.Энэ хэсэг морьтны эхэнд тод улаан цамцтай хүүхэд унасан, ахар дэлтэй, хар голтой, улаан хул морь хазаар даран тэмүүлж явсан нь цуут Нийгмийн хонгор байжээ. Дээрх цагаан хонгор морь нь Дугаржавын хонгор морь юм. Хурдан их насны морьд зурхайндаа хүрж уралдааны замд гарахад алдарт Нийгмийн хонгор тэр олон морьдоос сугаран гарч Айдасын даваан дээгүүр айргийн тавд давж иржээ. Харамсалтай нь түүнээс цааш дандаа газрын уруу замд өлөн гэдэс нь зайлагдаад олигтой хурдан давхиж чадалгүй жаран зургаад ирсэн юм. Уг нь тэгж их сүр зар болох хэрэггүй нутагтаа уралдаж дадсан заншил ёсоор уралдсан бол цуут Нийгмийн хонгор улсын наадамдаа сайн давхих байсан байж магадгүй. Нийгмийн хонгор уяа ороод ирэхийн цагт өвс иддэггүй байсан тул өглөө ажуухан бариад , үдээс өмнө ажилыг нь хийж, хөлсийг нь буулгаад тавьдаг байсан бөгөөд наадамын урд шөнө морь эргэх газрын ойролцоо авч хоноод өглөө нь мөн ажуухан бариад мордуулдаг байжээ. Гэдэс нь тогтдоггүй морийг ингэж л уралддаг, өөрөөр хэлбэл аль болохоор бага холхиулдаг. Нийгмийн хонгорыг нутагт нь ингэж л уралдуулж байсан.Эвээний Дорж ингэхээр завдсан боловч өнөөх олон эзэн гайхуулах сайрхах дурандаа хөтлөгдөн түүний санааг эрс няцаажээ. Эргэх газраа хүртэл шогшиж очиход Нийгмийн хонгорын гэдэс зайлагдсан учраас амжилт гаргаж чадаагүй байна. Тэр цагт манай нийгэмд ноёрхож байсан захиргаадах арга барил хурдан морины уралдаанд хүртэл ингэж нөлөөлж байжээ.Нийгмийн хонгорын улсын наадамд уралдсан түүх ийм буюу.

“Алдарт уяач” морь шинжээч

Мандшир дор мөргөмүү
Морин эрдэнийн шинж ба уях засахын ёсны тухай судрыг хэн хамаагүй хүн бичиж зохиож байсангүй. Дээл богдсын зохиосон 44 хүлэгийн шинж жишээ болоод түүнээс довтлон тэргүүтэй 12 хүлэг морины шинж засал гэж бий. Мөнхүү морин эрдэнийн Чихэр амт нэрт судрыг Магандар гэгч өвгөн зохион бичсэн гэх домог яриа байдаг. Морин эрдэнийн Мэнэхий нэрт судар болоод уяа заслын бичгийг өвгөдийн үеэс нууцлан хадгалж Халх даяар гайхагдсан Галшарын хурдан хүлгээ хурдлуулж байсан Донойн Цэвэгмидийн морь хурдлуулж байсан ухааны тухай.
Д.Цэвэгмид гуай: Нэг өвөл гөрөөлж явлаа. Нэг ооно буудаад ганзгалчихсан Эрээний уулын арын нэг жалгын эхээр гарч явлаа. Тэр үед харуй бүрий болж байлаа. Хэсэг адуу эргэр сэргэр харагдах надаас үргэн цагаан гэгээн доогуур давхиад өнгөрлөө. Тэр хэдэн адуун дотор нэг унага нүдэнд арай л этгээд тусаад өнгөрөх нь тэр. Араатан амьтан л баймаар, адуу ерөөсөө тийм баймааргүй санагдаад явчихав. Дагмид өвгөний л адууны хэсэг л болов уу даа. Маргааш өглөө нь эрт үүр тэмдэгрэхийн үес мордож очоод үзвэл сартай хээр унага байв. Тэр унагатай гүүний хойноос хөөцөлдөж эхэллээ. Тэр үед Дагмид гуай байхгүй байлаа. Хөгшин дээр нь очоод хэрэг зоригоо хэлтэл ав ав гэлээ. Гайгүй үнэ өгч авчихаад хойтон жил нь уяж түрүүлгэсэн. Энэ л үес Цэвэгмид гуай морь таньдаг уяач гэгдэх болжээ. 1951 оны Улс хувьсгалын 30 жилийн ойгоор Д.Цэвэгмид, эр хүнд цөөхөн заяах од хийморьтойгоор нааджээ. Саарал азарга, Хүрэн халзан хязаалан хоёроо түрүүлгэж, хожмоо алдар цуугаа мандуулжээ.

МУТМУ Г.Сандуйжав 2000 онд “Дүү зээрд” азаргаа уясан нь

Дүү зээрд Улсын ууган Тод манлай уяачдын нэг Гарамжав гуайн адуу бол Жаргалант, Галшарын холимог бэсрэг угшилиүдын бараг хамгийн эхнийх нь юм. Тэр угшилийн олон хурдан азарганы нэг нь “Дүү зээрд” билээ. Энэ азарга 1999 онд Улсын наадамд тарган уралдаж 6-д ороод, хэдхэн хоногийн дараа Баянжаргалангийн наадамд их хол түрүүлжээ. 2000 онд эртхэн тэжээж, хаврын 3 том уралдаанд амжилттай уралджээ.
Үүнд, Түргэний голд болсон бооцоотой уралдаанд 4-т орж, Багануурт түрүүлж, 2-р сарын 25-нд Баян сутанд 5-т орсон байна.
Үүний дараа тавьж, 3 сар гаруй амрааж, сэргэлт авахуулж, хаврын эдэлгээг нь зөв хийжээ. Тэжээлийн хорыг нь тагнайлдаж, мөн 5 сард 2 хасы нь, дөрөөлөх, эсвэл ороо харыг нь хатгаж авдаг байна. Гахайгий нь сөхөж, тавагны нь цусыг авав. Гүүний нь ороог 5 сарын 20-доос тааруулав. Хаврын салхинд бас жаахан уяж (5-7 хоног) байлгаад уулруу мацуулж,цөөхөн хөлс авч, сайн гишгүүлжээ. Ер нь гол онгойлт нь хаврын 3 уралдаанд болсон байна. Ингээд 6 сарын 11-нд барилаа.

6-р сар

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

А

А

А

Х

А

Х

Т

Ха

А

Х

Т

Т

Ха

Х

ЭС

А

Х

Т

БС

А

7-р сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Х

Т

ДС

А

Х

Т

ИС

А

Х

Т

Наадам

А

Барьсны дараа эхний 3 өдөр 11,12,13 -нд амрааж тэгэхдээ өдөр бүр баалгаад , гуравдах шөнөд нь учж хоноод маргааш (14-ний) өглөө нь мулт хөлс авчээ. Хавар хэд хэд уралдсан саяны хэд хоног уясан учир энэ хөлс ширүүдсэнгүй. 15-нд амрааж, 16-нд зөөлөн хөлслөөд, 17-нд зөөлөн тар (500-600м) өгчээ. 18-нд 4-5 км ханайлгасан байна..

Ийм зөөлөн уяанд бие нь зүдэрсэнгүй хөнгөрч, гэдэс нь холхинодог бус, бумба мэт хэлбэртэйгээ чангарч сэтгэл нь амгалан тогтуун болдог байна. Ийнхүү сунгаануудад их хол хийх нь гол биш давхилы нь эрчим, эмхрэлтийг харж байгаад хэмжээг нь тогтоов. Их сунгааны дараа мөн л ээлжит ажлаа хийгээд  11-нд  мордуулахад улсын их баяр наадамд түрүүлжээ.

Дүнжингарав 2010 Наадам сайхан боллоо.

Азарганд 298 Энхболдын Хүрэн азарга өнгөллөө. Уг нь тугал ухаа хадуураагүй бол баараггүй түрүү байсан.
Их насанд 412 уралдаж Ганхуягын Бор морь түрүүллээ.
Соёолон 300 гарч уралдан Чулуунбаатарын Хүрэн хол түрүүллээ.

Бүгдээрээ сайн байна уу!

Тавтай морилно уу Морьтонгуудын блог портал. Энэ таны анхны бичлэг. Энэ бичлэгийг устгаад эсвэл засна уу!